Дархлаажуулалтын 171 суурин, 11 түр цэг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-12-30 08:26:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр "КОВИД-1"9-ийн эсрэг дархлаажуулалтын суурин 171, түр 11 цэг ажиллана.

Эдгээрт 184 багийн 851 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Иргэд өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


相关新闻