Буриадад халдварын тохиолдол 203-аар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад энэ 7 хоногийн байдлаар лабораторийн шинжилгээгээр коронавирусний халдвар авсан 74.775 хүнийг бүртгэжээ. Үүний 34.525 тохиолдол буюу 46 хувийг нийслэл Улаан-Үд хотын оршин суугчид эзэлж байна. Коронавирусний тохиолдол өмнөх өдрөөс 203-аар буурчээ.
Өнгөрсөн хоногт халдвар илэрсэн өвчтөнүүдийн 164 нь амьсгалын замын цочмог вируст халдвар, уушгины хатгалгааны улмаас эмнэлгийн байгууллагад хандсан байна. Бусад хүн нь хавьталд орсон болон урьдчилан сэргийлэх, тархвар судлалын шинж тэмдгийн дагуу үзлэгт хамрагдсан хүмүүс байв.
Буриадын эмнэлгүүдэд коронавирусний шинэ халдвартай, сэжигтэй 1184 өвчтөн эмчлүүлж байгаагийн дотор хүнд хэлбэрийн уушгины хатгалгаатай 932 хүн байна. Эрчимт эмчилгээний тасагт 128 (65-аас дээш насны 82) өвчтөн эмчлүүлж байгаа бөгөөд хиймэл амьсгалд орсон 68 өвчтөн (48 болон 65-аас дээш насны), түүний дотор хиймэл амьсгалд орсон 49 хүн байв.
Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2445 хүн амбулаторийн
эмчилгээ болон ажиглалтад хамрагдаж байна. Нийт 68.790 хүн эдгэрчээ. Халварын улмаас нийт 2356 (+6) хүн хүнд хэлбэрийн хавсарсан эмгэгээр, үүний дотор сүүлийн өдөр 6 хүн нас бараад байна. Энд 65-аас
доош насны 1, 65-аас дээш насны 5 хүн нас баржээ. Одоогийн байдлаар халдвартай өвчтөнүүдийг
эмчлэхийн тулд 1642 ор шинээр
тавьжээ. Орны багтаамж
72,1 хувьтай байна.
Бүгд Найрамдах Буриад улсад вакцинд нийтдээ 466,242 хүн хамрагджээ. Хоёрдугаар тунд 431.094 хүн, дахин вакцинжуулалтад 74.944 хүн хамрагдаад байна.