ЭМЯ: Өчигдөр коронавируст халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2022-01-01 11:15:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр 289 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ.

 

Шинээр илэрсэн тохиолдлын 11 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 203 нь Улаанбаатар хотод, 75 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу  16 тохиолдол Орхон аймагт батлагдсан байна.

 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд энэ өвчнөөр манай улсад нийт 1986 хүн амиа алдаад байгаа юм.

 

Одоогоор  халдвартай  1886 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  3197 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.



相关新闻