200 удаа цусаа бэлэглэсэн “Топ донор” тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-03 15:19:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдрийгЦусны донорын үндэсний өдөрболгосноос хойш 6 дахь жилдээ ЦССҮТ, МУЗН, JCI Mонгол, JCI Капитал салбар байгууллагатай хамтран эл өдрийг тэмдэглэлээ.


Энэ өдрийн гол зорилго нь сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг сурталчлах, иргэд тогтмол хугацаанд цусаа бэлэглэх ач холбогдлын талаар ойлголт өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршдог.

Энэ хүрээнд 200 удаа цусаа бэлэглэсэн “Топ донор”-оор Д.Эрдэнэчулуун, 2021 онд хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн донороор Э.Нандинцэцэг, С.Хүрэлбаатар нар тодорлоо.

Мөн 70-аас дээш удаа цусаа бэлэглэсэн Д.Ган-Очир “Хүрэл донор”, 100-гаас дээш удаа цусаа хандивласан Б.Үүрийнтуяа “Мөнгөн донор”, 150-иас дээш удаа цусаа бэлэглэсэн Ц.Батбаярыг “Алтан донор”-оор тус тус өргөмжлөв. Бахархал 10 тэмдгээр Б.Билгүүн, Бахархал 20 тэмдгээр Ш.Жанболат, Бахархал 30 тэмдгээр Ш.Наранцэцэг, Бахархал 40 тэмдгээр Г.Батболд, Бахархал 50 тэмдгээр Ц.Батболд нар тус тус шагнуулсан юм.


Түүнчлэн донорын үйлсийг манлайлан оролцсон байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулан алдаршууллаа. 2021 оны тэргүүний “Донор хамт олон”-оор ЗХ-120 анги, “Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч байгууллага”-аар Монос ХХК, тэргүүний “Донор элсүүлэгч байгууллага”-аар БЗД-ийн УЗДҮХ-ны дэргэдэх ЗУЗ тус тус тодорсон юм

МУЗН-ийн Энэрэнгүй үйлстэн одонгоор Э.Энхдэлгэр, Нигүүлсэл алтан медалиар Д.Төгөлдөр, Нигүүлсэл мөнгөн медалиар Х.Чулуунцэцэг, Н.Энхзаяа, шилдэг залуу медалиар Ө.Мягмардорж нар тус тус шагнууллаа. Энэхүү үйл ажиллагааг тохиолдуулан 2021 онд цусаа тогтмол өгсөн байнгын доноруудад онооны урамшууллын гарын бэлэг гардуулав.


相关新闻