ЭМЯ: Гадаадад зорчсон хоёр иргэнээс омикрон илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-06 13:59:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Гадаадад зорчсон хоёр монгол иргэнээс омикрон илэрсэн гэсэн мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Энэхүү мэдээлэл ташаа болохыг ЭМЯ-наас мэдэгдлээ.

 

Уг мэдэгдэлд, “Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол Улсаас гадаад улсад зорчсон иргэдээс КОВИД-19 илэрвэл ХӨСҮТ рүү мэдээлдэг. 2021 оны 12 дугаар сарын 20-нд  хамгийн сүүлд гадаадад зорчсон монгол иргэний шинжилгээний хариу эерэг гарсан тухай мэдээлэл ирсэн. Тус иргэнд ямар хувилбар илэрсэн талаарх генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгааг мэдээлсэн байна. Харин хоёр монгол хүн гадаадад зорчиж, тэднээс омикрон илэрсэн гэсэн мэдээлэл нь ташаа болохыг үүгээр хүргэж байна” хэмээжээ.

 

相关新闻