Манай улсад омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12 тохиолдол батлагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-07 12:01:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад омикрон хувилбарын зөөвөрлөгдөж ирсэн 12 тохиолдол батлагджээ.

 

Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Геномын дараалал тогтоох шинжилгээгээр манай улсад нийт 12 сорьцод омикрон хувилбар батлагдлаа. Энхийг сахиулагчдаас 10, Истанбул-Улаанбаатарын нислэгээс нэг, Бангкок-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс тус тус илэрсэн. NGS-ээр баталгаажуулах энэ шинжилгээг олон сорьцоос түүвэрлэж цөөн тооны сорьцод хийдэг. Мөн дотоодын халдвар болон бусад нислэгээр зөөвөрлөгдөж ирсэн PCR шинжилгээгээр омикроны сэжигтэй тохиолдлуудын дараагийн шинжилгээг төлөвлөж байна. NGS-ийн технологиор шинжилгээ хийхэд 7-10 хоног шаарддаг" хэмээв.

 

Эдгээр тохиолдлын 10 нь эмнэл зүйн хувьд хөнгөн байгаа гэдгийг тэрбээр тодотгов. Түүнчлэн ойрын хавьтлуудыг тогтоох, шинжилгээ хийж байгаа аж.

 

Манай улс 11 дүгээр сарын 27-ноос хойш 109 нислэг хүлээн авснаас 54-т нь коронавируст халдварын тохиолдол бүртгэгджээ. 


相关新闻