Хүүхдийн сэргээн засах төв нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-12 17:29:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төдийгүй улсын хэмжээнд жишиг хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төв Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд өнөөдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.


Тус төв 250 хүүхэд хэвтэн эмчлүүлэх ортой, амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хүүхдийн сэтгэл засал, хэл засал, арт эмчилгээ, протез эмчилгээг үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлэн нийслэлийн хэмжээнд тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Хүүхдийн онцлогт тохируулан гэмтлийн болон хүнд өвчлөлийн дараах нөхцөл байдал, амьдралын хэв маягийг сайжруулах чиглэлээр 30-аад төрлийн эмчилгээнд 16 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Тухайлбал, сүүлийн жилүүдэд тулгамдаад буй асуудал болох хүүхдийн хэл ярианы хөгжилд хэл заслын тасаг нээж өдрөөр 30 хүүхдийг эмчлэх боломжтой сэргээн засах эмчилгээг хийх юм.

 

Хүүхдийн сэргээн засах төв нь 1962 онд 3 хүртэлх насны хүүхдийг хүлээн авч хүмүүжүүлэх, саатуулах газар /ясли/ зориулалттай байгуулагдсан бөгөөд 1990 оноос “40 дүгээр сувилал” нэртэй үйл ажиллагаагаа өргөжүүлж, нөхөн сэргээх, сувилах, сэргээн засах тусламж үйлчилгээний клиник сувилал болон ажиллаж байсан юм.


相关新闻