О.Батбаяр: Хоёрдугаар сарын эхээр омикрон хувилбарын тархалт буурах таамаглалтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Омикрон хувилбарын тархалтын оргил үе Цагаан сарын баярын өдрүүдээр давхцахаар байгаа тухай судалгаа гарч байсан. Тиймээс ЭМЯ-наас Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг УОК-т хүргүүлэх эсэх талаар өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид сонирхсон юм.
ЭМ-ийн сайдын зөвлөх О.Батбаяр асуултад хариулахдаа, “Гэр бүлээс гадуур золголт хийхгүй байхыг уриалж байна. Энэ нь хувь хүний ухамсар, хариуцлагатай холбоотой”-г тодотголоо.
Түүнчлэн омикрон хувилбарын
давалгаа улс орнуудад халдварлах чадвар эрс нэмэгдэн сар орчим үргэлжлээд
дуусаж байгаа. Манай улсын хувьд 2-р сарын эхээр омикрон хувилбарын тархалт буурах болов уу гэсэн таамаглалтай байна. Манай улсын хувьд үндэсний Цагаан сарын баяраар гэр бүлийн хүрээнд золгож, бусад тохиолдолд цахим золголт хийхийг зөвлөв.