Олон нийтийг хамарсан золголт зохион байгуулахыг хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-22 19:31:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Цагаан сарын баяр”-ыг зөвхөн гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж, төр төсвийн байгууллагууд болон олон нийтийг хамарсан золголт зохион байгуулахыг хязгаарлалаа.

Аймгийн Онцгой комиссын зүгээс нийт иргэдэдээ коронавируст халдвараас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, халдвар хамгааллын дэглэмийг амьдралын хэв маягтаа дадал болгон хэвшүүлж, чанд мөрдөхийг уриаллаа. Мөн халдварын тархалтын түвшнийг 7 хоног бүр тогтоон, үнэлгээг аймгийн Онцгой комисст тайлагнаж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газарт даалгасан байна.

Тархалтын цар хүрээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, ор, тоног төхөөрөмж, хүний нөөцийг оновчтой зөв тодорхойлж, хариу арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийн, урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо. Түүнчлэн олон нийтэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх болон халдвар хамгааллын дэглэмийг баримтлах заавар зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж ажиллахыг мэргэжлийн байгууллагууд болон сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг болгожээ.

相关新闻