Нийслэлийнхний 52.4 хувь нь III тунг хийлгээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 31, II тунд 46, III тунд 400, IV тунд 396 буюу нийт 873 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь I тунг, 72 хувь нь II тунг, 52.4 хувь нь III тунг, 5.1 хувь нь нэмэлт IV тунг тариулаад байна.
Мөн зорилтот бүлгийн буюу 3,031 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,554 (77.1 хувь), 16-17 насны 27,043 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.