Коронавируст халдварын 694 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээллээр өчигдөр коронавируст халдварын 694 тохиолдол батлагджээ. Үүнээс нийслэл Улаанбаатар хотод 428, аймаг, орон нутагт 266 тохиолдол бүртгэгдсэн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй байна. Халдвараар нийт 8027 хүн хэвтэж байгаа бол, 42 297 хүн гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна.
Орон нутгаас Өмнөговь аймагт хамгийн олон буюу 74 тохиолдол батлагджээ.