Энэ онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 192.3 сая төгрөгөөр тариалалтыг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-02-08 14:14:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Газар тариалан, жимс жимсгэнэ” төсөлд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд хоёрдугаар сарын 15-ны дотор харьяа сумын ЗДТГ-т материалаа бүрдүүлж өгөхийг холбогдох албанаас мэдэгдлээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Газар тариалан, жимс жимсгэнэ” төслийг хэрэгжүүлэхэд 2022 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 192.3 сая төгрөгийг тариалалтыг дэмжих зорилгоор тусгажээ. Иймд сумандаа тариалангийн талбайд жимс, жимсгэнэ, эмийн ургамал, хүнсний ногоо тариалах төслийг тариаланчдын дунд нээлттэйгээр зарлан, төслүүдийг нь авч, сонгон шалгаруулалт хийн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт сумаас шалгарсан төслийг ирүүлэх аж. Тус газарт ирсэн нийт төслийг ажлын багийнхан эрэмбэлэн шалгаруулах тухай аймгийн ХХААГ-аас танилцууллаа. Мөн төсөлд тавигдах шаардлагыг танилцуулав.

Тодруулбал, нийт санхүүжилтийн 50 хувь нь аймгийн Орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгөөр, 30 хувь нь сумын Орон нутгийн хөгжүүлэх сангийн, 20 хувь нь төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо байх аж. 


相关新闻