Энэ сарын 12-13-нд СӨХ-д цахимаар тайлангаа тавина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт сууц өмчлөгчдийн 44 холбоо байдаг. Эдгээр холбоод 182 байрны оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн, тохижилт үйлчилгээг хариуцан ажилладаг юм.
Иргэд, оршин суугчид
СӨХ-ны үйл ажиллагаа, төсөв, санхүүтэй холбоотойгоор багагүй гомдол гаргадаг.
Иймд энэ сарын 12-13-нд бүх СӨХ хуваарийн дагуу цахимаар иргэдэд тайлангаа
тавих ажээ. Энэ үеэр тулгамдаж байгаа зарим асуудлаа хэлэлцэж иргэд, СӨХ-ны
удирдлагууд гэрээндээ өөрчлөлт, шинэчлэлт хийх боломжтой юм.