Коронавируст халдварын 1297 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-02-11 11:32:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1297 тохиолдол батлагджээ.


ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 687 нь Улаанбаатарт, 610 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон тохиолдол буюу Орхон аймагт 69, Баян-Өлгий аймагт 65 тохиолдол тус тус бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт Баянхонгор, Дорноговь аймагт халдвар бүртгэгдээгүй байна.


Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2067 хүн эндээд байна.


Одоогоор коронавируст халдвартай 6 219 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 599 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой  68 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй  22 303 хүн байгаа аж.



相关新闻