Аймгийн нийт хүн амын 31,5 хувь нь коронавируст халдвараар өвчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд 2 дугаар сарын 14-ний байдлаар
коронавирусний батлагдсан 14771 тохиолдол бүртгэгдэж, тэдгээрийн 98,8 хувийг
эмчилж эдгээжээ.
Аймгийн нийт хүн амын 31,5 хувь нь цар тахлын халдвар авч,
нийт 26 хүн нас барсан байна. Тэдгээрийн 11 нь эрэгтэй, 15 нь эмэгтэй байсан. Нас
барсан иргэдийн 26,9 хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй, 19,3 хувь нь вакцины
I тун, 53,8 хувь нь вакцины
II тунгаа хийлгэсэн
байжээ.
ЭМГ-ын мэдээлснээр энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хойш
2353 хүн, сүүлийн долоо хоногт 324 хүн коронавирусний халдвар авчээ. Сүүлийн 7
хоногт 335 хүн PCR, 623 хүн
түргэвчилсэн шинжилгээ өгч, нийт 958 хүний шинжилгээний сорьцын 37,9 хувь нь эерэг гарсан байна.
Өчигдрийн байдлаар нийт 375 өвчтөн эмчлүүлж байгаагийн 68,4 хувь нь хөнгөн, 29,1 хувь нь хүндэвтэр, 2,5 хувь нь хүнд хэлбэрээр өвчилжээ. Аймгийн нийт хүн амын 44,5 хувь нь дархлаажуулалтын III тунд хамрагдсан ба энэ нь улсын дунджаас доогуур үзүүлэлт юм.