Халдварын 606 тохиолдол шинээр бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2022-02-19 11:38:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээллээр, сүүлийн 24 цагт коронавируст халдварын 606 тохиолдол шинээр бүртгэгджээ.  Харин хоёр хүн нас барсан нь ковидын халдвар, архаг хууч өвчинтэй хавсарсан 41-60 насны иргэн байсан байна.

Бүртгэсэн тохиолдлын 285 нь Улаанбаатар хотод, 321 нь аймаг, орон нутагт байна.

Одоогоор 5052 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 1150, жирэмсэн эх 293 байна. Гэрийн хяналтад 16274 хүн байна. 



相关新闻