Ахмад хамтлаг 30 жилийн дурсамж тоглолтоо хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 14:31:47

Тэртээ1985 онд аймгийн соёлын ордны авъяаслаг залуучуудын үүсгэн байгуулж байсан “Чандмань эрдэнэ” хамтлаг өнөөдөр 30 нас хүрч, олон улсын Ахмадын өдөр эргэн дурсах тоглолтоо ахмадууддаа өргөн барилаа.

Тухайн үед Соёлын яамнаас зарласан бичил хамтлагуудын уулзалт, үзлэгийг угтаж аймгийн Соёлын ордны дэргэдэх таван хамтлагийн төлөөлөл “Чандмань эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулж байжээ. Шинэ хамтлаг говийн бүсээс төдийгүй улсдаа шалгарч Пхеньян хотод болсон Дэлхийн Залуучууд оюутны 13-р их наадамд оролцон, алтан медаль зүүж ирсэн түүхтэй.

Алтайн цэнхэр хязгаараас өмнийн шаргал говь хүртэл очоогүй аймаг, сум, баг байгаагүй. Ардын язгуур урлаг, шог хошин харилцаа дуу, олон ястны бүжгээр дагнан урын сангаа баяжуулж, харилцаа дуугаар “Бээжин хам”, дуулалт жүжгээр “Эрүү цагаан болжмор” зэрэг театрчилсан тоглолтууд бэлтгэн хөдөөгийн сум суурин, малчны хотонд хүрч явснаа хамтлагийн ахмадууд дурсаж байна.

Хамтлаг өргөжсөөр арав гаруй хүнтэй болж байсан бөгөөд 30 жилийн дурсамж тоглолтондоо тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ иржээ.

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻
注释