Орон нутгийн БТСГ-уудад хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-15 15:20:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын баталсан удирдамжийн дагуу тус хорооны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод, аудитын хэлтсийн дарга Н.Батсүхээр ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллав.


Тухайлбал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газар, Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороонд энэ сарын 5-9-нд ажилласан байна. Тус ажлын хэсэг байгууллагын дотоод үйл ажиллагаа, хууль тогтоомж, эрх зүйн актуудын хэрэгжилт, төсөв, санхүү, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт зарцуулалт, бүртгэлийн хөтлөлт зэрэг чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитыг хийж, холбогдох зөвлөмж, дүгнэлтийг өгчээ. 



相关新闻