Хархорин суманд 39 м/с-д хүрч салхилав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Хархорин суманд гуравдугаар сард 39 м/с-д хүрч салхилжээ.
Мөн сард хамгийн их хур тунадасны нийлбэр хэмжээ Дорнод аймгийн Халхгол суманд 14.3 мм-т хүрснийг ЦУОШГ-аас мэдээллээ.
Агаарын үнэмлэхүй их температур өнгөрсөн сард Өмнөговь аймгийн Ханбогд
суманд 19.6 хэм, үнэмлэхүй
бага температур Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -35 хэм хүрсэн аж.