Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байхыг аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв.
Тодруубал, өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 20, 22-нд зарим газраар, 23-нд Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Харин салхи 19-нд зарим газраар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 22, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэн, шороон шуурга шуурах аж.
Агаарын температур 20-24-нд Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-4 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх төлөвтэй байна.