Универсиадын футзалын төрөлд Олон улсын Улаанбаатар Их сургууль түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-29 09:45:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны спортын V наадмын футзалын тэмцээнд /2022.04.26-27/ ШУТИС, МУИС, ХААИС, АШУҮИС, ХУИС, ОУУБИС зэрэг 15 баг хоёр өдрийн турш Монголын хөл бөмбөгийн холбооны футзалын ордонд өрсөлдөж аваргаа шалгаруулав.


Энэ тэмцээнд К.Болдбаатар дасгалжуулагчтай, Я.Алтансүх ахлагчтай Олон улсын Улаанбаатар Их сургуул/ОУУБИС/-ийн баг түрүүлж, 2 дугаар байрт Б.Баярцэнгэл дасгалжуулагчтай, Т.Даваадорж ахлагчтай Рояаль ОУИС, 3 дугаар байрт Б.Баярсайхан дасгалжуулагчтай, П.Билэгжаргал ахлагчтай ИЗОУИС-ийн баг тамирчид тус тус шалгарлаа.


Тэмцээний хаалтын үйл ажиллагаа Футзалын ордонд болж шагналт байрт шалгарсан тамирчдын шагналыг наадмын зохион байгуулах хорооны гишүүн, БШУЯ-ны дээд боловсролын газрын ахлах шинжээч Д.Баяр, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт, Наадмын зохион байгуулах хорооны гишүүн, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Г.Анударь нар гардуулан өгсөн юм.

相关新闻