“Улаанбаатар сити”-д Г.Гантогтох 3 саяын цалин авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-08-02 11:51:39

Хөлбөмбөгийн "Дэрэн" клубын 18 настай хагас хамгаалагч Г.Гантогтохт "Улаанбаатар сити" клуб гурван сая төгрөгийн цалин амлажээ. Г.Гантогтох ийнхүү тус клубын тамирчнаар очсон байна.

Энэ  нь манай хөлбөмбөгийн түүхэнд тамирчныг үнэлсэн  хамгийн өндөр цалинд тооцогдож байна. Түүнчлэн хөлбөмбөгийн спорт сүүлийн гурван жилийн дотор хурдтай хөгжиж байгаагийн нэг тод жишээ энэ боллоо. 

Анх 2009 онд "Дэрэн" клубт элсэн орсон Г.Гантогтох өнгөрсөн жил дээд лигт тоглосон туршлагатай хөлбөмбөгчин юм. Дээд лигийн улирлын турш гарааны бүрэлдэхүүнд багтаж, өөрийгөө ямар тоглогч гэдгийг харуулсан энэ залуу тамирчин хувийн шалтгааны улмаас энэ жилийн лигийн эхэнд тоглоогүй юм. Төвийн хагас хамгаалагч заримдаа төвийн хамгаалагчийн байрлалд ч тоглох чадвартай залуу хөлбөмбөгчин шинэ багтайгаа 2-4 жилийн гэрээ байгуулж тоглох юм.

Д.Өлзий

相关新闻