Чуулганаар УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-04-29 23:47:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хаалттай хуралдаанаар, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжсэнгүй.


Дээрх гишүүдийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр хуулийн байгууллага яллагдагчаар татан шалгаж байна. АТГ-аас гишүүдийг нэг удаа мэдүүлэг авахаар дуудсан бөгөөд гишүүд дуудсан хугацаанд нь очиж байгаа тул мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулаагүй хэмээн үзсэн байна. Мөн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр хэргийг үргэлжлүүлэн шалгах боломжтой гэж гишүүдийн олонх үзжээ.

相关新闻