Нярайн амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Өргөө амаржих газар" ЭМЯ-ны харьяанд шилжиж, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон өргөжсөнтэй холбоотой “Нярайн амбулаторийн тусламж үйлчилгээ”-г шинээр нээлээ.
2021 оны байдлаар, улсын хэмжээнд нярайн нас баралт
1000 амьд төрөлтөд 5.9, нийслэлийн хэмжээнд 6.4 байгаа бол "Өргөө
амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хувьд нярайн нас баралт 1000 амьд
төрөлтөд 1.9 байгаа нь улсын дэнджаас 3.4 дахин, нийслэлийн дунджаас 3.1 дахин
бага үзүүлэлт юм.
2022 он гарсаар 1000 гаруй нярайд яаралтай тусламж,
300 гаруй нярайд хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус
эмнэлэг нярайн тусламж үйлчилгээг өргөжүүлэн гүйцэд
төрсөн 0-28 хоног,
дутуу төрсөн бол 0-60 хүртэлх хоногийн настай нярайд 8.30-16.30 цагт тусламж үйлчилгээ
үзүүлнэ.
Уг тусламж үйлчилгээнд
-Нярайн шарлалт болон бусад өвчний оношилгоо,
эмчилгээ, зөвлөгөө
-Нярайн хооллолтын бэрхшээлийн үеийн зөвлөгөө, сургалт
-Нярайн өсөлт хөгжлийн үнэлгээ, зөвлөгөө
-Нярайн зүрхний болон зулайн эхо, лабораторийн шинжилгээ багтаж байна. Цаашид уг үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөжээ.