Залуусын гарааны бизнесийг дэмжих “START UP” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Алтай нутгийн ирээдүй хойч болсон залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, тэднийг ажлын байраар хангах зорилгоор “START UP” хөтөлбөрийг зохион байгуулахаар оролцогчдоо бүртгэж эхэлжээ.
Энэхүү хөтөлбөр нь аймагт гарааны бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, залуучуудаар удирдуулсан гарааны бизнесийг төрүүлэх, тэднийг дэмжих, орон нутгийн залуучуудыг гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай, сэтгэхүйтэй болгох, ямар нэг санааг бодит бизнес болгох хүртэлх шат дамжлагуудтай оролцогчдыг биечлэн танилцаж, туршлагажих боломжийг олгодгоороо онцлогтой юм.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү ажилд хэн оролцож болох вэ?
-15-34 настай
-Шинэ санаатай
-Өөрийн бизнес санааг бодит болгох хүсэлтэй
-Хөтөлбөрт 54 цаг оролцох боломжтой
-Шинэ зүйлсийг суралцах хүсэл эрмэлзэлтэй
-Говь-Алтай аймгийн харьяат байх
-Та ганцаараа оролцох бүрэн боломжтой
-Та заавал багаараа оролцох шаардлагагүй
-Арга хэмжээ нь ямар нэгэн үнэ төлбөргүй
-Арга хэмжээний санхүүжилт нь буцалтгүй
-Та төсөл бичих шаардлагагүй
-Та компанитай байх шаардлагагүй
-Санхүүжилт 10,000,000₮ төгрөг (буцалтгүй)
Бүртгэл: https://docs.google.com/.../1rBa1HJssyKTtziZ6C7ywy0q.../edit хуудсаар явуулна хэмээн тус аймгийн ХХҮГ-аас танилцууллаа. Хөтөлбөр хоёр шатнаас бүрдэх бөгөөд хоёрдугаар шатанд тэнцсэн эсэхийг утсаар холбогдож мэдэгдэх аж.
Шалгаруулалтад гол анхаарах зүйлс:
• Шийдэх гэж байгаа асуудлын талаар сайн ойлголт мэдлэгтэй байх
• Шинэ, уламжлалт бус, өвөрмөц санаа гаргасан байх
• Баг, гишүүдийн итгэл, үнэмшил, мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл
Бүртгэлийн асуултууд болон хөтөлбөрийн талаарх асуулт, мэдээлэл, санал хүсэлтийг 70483655, 70483017 дугаараар ажлын цагаар хүлээн авна хэмээн холбогдох албанаас мэдээлэв.