"Зүрх сэтгэлийн аян"-аар дамжуулан 270 гаруй хүүхдэд бэлэг өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл, Дархан-Эмпати сургуулийн Өсвөрийн Улаан загалмай бүлгэм, УИХ-ын гишүүн АБГББХ-ны дарга Б.Баттөмөрийн Ажлын алба хамтран “Зүрх сэтгэлийн аян”-ыг өрнүүллээ. “Хүүхэд бүр баярлах эрхтэй” уриан дор зохион байгуулсан уг үйл ажиллагаанд ЕБ-ын долоон сургууль хамтран ажиллаж байгаа аж.
"Дархан-50" цогцолборт болсон уг үйл ажиллагаанд хүүхэд багачууд өөрсдийн авьяасаа үзүүлж, дуулж бүжиглэж, шүлэг уншиж бэлгийн эзэн болж байна. Мөн заавал зорилтот бүлэг гэж онцлохгүйгээр хүүхэд бүрийг тэгш
оролцоог хангах, өөрийгөө нээх авьяас чадварыг нь хөгжүүлэх зорилготой аж. Уг үйл ажиллагааг эцэг, эхчүүд талархалтай хүлээн авч байв.
Бэлэг
бүр хүүхдэд хэрэгтэй зүйлээс бүрдсэн гэдгийг онцолж байлаа. Тодруулбал нас
насанд тохирсон шүлэг яруу, найргийн ном, сонгодог зохиолууд, үлгэр, тууж чихмэл
тоглоом, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом зэргийг багтаасан аж. Анх удаа Дархан хотноо
зохион байгуулсан бөгөөд цаашид уламжлал болгон хэрэгжүүлэхээр зорьж буйг
аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн төлөөллийн гишүүн Г.Хонгорзул хэлж байлаа. Нийт
270 гаруй бэлгийн 170 орчим нь хамтран ажилласан сургуулиудаас өгсөн бол УИХ-ын
гишүүн АБГББХ-ны дарга Б.Баттөмөрийн зүгээс 100 бэлэг өгчээ.



