Зүүн Азид манай өсвөрийн шатарчид тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЗүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн /8-20 насны ангилалд/ БНСУ-ын Канвонь мужийн Канвонь цогцолборт энэ сарын 4-11-нд амжилттай болж манай шатарчид тэргүүллээ.
Тэмцээний стандарт төрөлд 14 орны 110 шатарчид 36 цогц медалийн төлөө өрсөлдөж Монголын баг 4 алт, 4 мөнгө, 1 хүрэл хүртэж багаараа нэгдүгээр байрт орлоо. Монгол Улсын шатарчдаас: Э.Амгалантэнгис (U8) - алтан медаль, М.Тэргэл (U10G) - алтан медаль, Г.Амартүвшин (U12) -алтан медаль, O.Өлзийхишигжаргал (U14G) алтан мeдаль, Б.Энхсаран (10G) - мөнгөн мeдаль, Б.Анар (U10) мөнгөн мeдаль,Ц.Бат-Эрдэнэ (U16) - мөнгөн мeдаль, А.Буянзаяа (U14G) мөнгөн мeдель, Э.Болдоо (U18) хүрэл мeдаль тус тус хүртсэн. Манай өсвөрийн шатарчид энэ сарын 12-нд эх орондоо ирнэ.
Д.Өлзий