ДАРХАН-УУЛ: Шилжин явах цомын эздээр “Хөгжмийн багш нарын холбоо” шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Соёл, урлагийн ажилтны 29 дэх өдрийг тохиолдуулан
аймгийн Соёл урлагийн
байгууллагуудын дунд “Соёлын орон зай“ спортын бага наадам боллоо. Жил бүр зохион
байгуулдаг уг бага наадам энэ жил хүрээгээ тэлж арван таван байгууллагын 150
орчим тамирчин хүрд, хүч, авхаалж самбаагаа сорьж оюун ухаанаа уралдууллаа.
Сагсан болон гар бөмбөг, ширээний теннис, шатар, байгууллагын удирдлагуудын дунд
дартсын тэмцээн зэрэг таван төрлөөр зохион байгуулсан юм. Бүтэн өдрийн турш
үргэлжилж шөнө дунд шувтаргын тоглолтууд болж, нийлбэр дүнгээ гаргалаа. Төрөл бүрээс авсан медалийн чанараараа энэ
удаагийн соёлын байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын бага наадмын тэргүүн
байр, шилжин явах цомын эздээр ЕБС-иудын “Хөгжмийн багш нарын холбоо” тодорлоо.
Удаах байрт Хонгор сумын Соёлын төв, гутгаар байрт Бүжгийн холбоо шалгарлаа. Тухайн
жилийн тэмцээнд тэргүүлж цом авсан байгууллага нь дараа жилийн тэмцээнийг
зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн тэмцээнийг 2021 оны аварга
байгууллага болох Залуучууд театр зохион байгуулсан, ирэх жилийн спортын бага
наадмыг “Хөгжмийн багш нарын холбоо” зохион байгуулахаар боллоо.