Бамбай булчирхайн хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бамбай булчирхайн хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан ажиллаж байна.
ЭМДҮЗ-ийн
2022 оны 1 дүгээр тогтоолоор зохицуулагдах бамбай булчирхайн хорт хавдрын эмийн
эмчилгээ 792 мянган төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээ 2.2 сая төгрөг юм.
2022
оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 95 тохиолдол
бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 184.7 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.