Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 85 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 85 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 43 нь нийслэлд, 42 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 990 731-д хүрэв. Уг өвчний улмаас нэг хүн нас барснаар "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 133 хүн эндээд байна.