Эрүүл мэндийн сайд АШУҮИС-ийн лицей 21 дүгээр сургуулийн нээлтэд оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
Тэрбээр нийт сурагчид болон багш сурган хүмүүжүүлэгчдэд ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилт үзүүлэхийг хүсч баяр хүргэлээ.
Тус сургууль нь 2100 гаруй сурагчтай, АШУҮИС-ийн лицей сургууль бөгөөд жил бүр тус сургуулийг төгссөн төгсөгчдийн 90 гаруй хувь нь АШУҮИС-д элсэн ордог байна.
2016-2017 оны хичээлийн жилд 280 гаруй хүүхэд шинээр элсэн орж байгаа аж.