Л.Өнөболд Хабаровскийн тэмцээнд түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын самбо,
жүдо бөхийн үндэслэгч Василий Сергеевич Ощепковын дурсгалд зориулсан жүдо
бөхийн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 1-2-нд ОХУ-ын
Хабаровск хотод боллоо.
Тэмцээнд
Беларусь, Армен, Монгол, Энэтхэг, Израил, ОХУ-ын хот, бүс нутгийн 31
багийн 188 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд өрсөлдөв.
Манай улсаас 15 жүдоч
оролцсоноос нийт таван медаль буюу 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.
Хабаровскийн
тэмцээний медальтнууд:
Лхагважамцын
Өнөболд - 66 кг алт
Кадарбекийн Ёолк
- 60 кг мөнгө
Энхтайваны
Сумъяабазар - 60 кг хүрэл
Ганхуягийн
Галмандах - 66 кг хүрэл
Одгэрэлийн Уранбаяр - 73 кг хүрэл