СЭЛЭНГЭ: Ирэх өдрүүдэд цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-өөс энэ сарын 26, 27-нд
бороо, цас орж шуурахыг онцгойлон анхаарууллаа.
Нийт нутгаар 4 дүгээр сарын 24-ний 20.00 цагаас 4 дүгээр сарын 25-ны 20.00
цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр солигдмол үүлтэй. Хур тунадас
орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -2+3
градус дулаан, өдөртөө +13+18 градус дулаан байна.
Сүхбаатар
хот орчмоор солигдмол үүлтэй. Хур
тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -1+1 градус
дулаан, өдөртөө +17+19 градус дулаан байна.
Энэ сарын 26-30-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 26-нд
бүх сумын нутгаар, 27-нд зарим сумдын нутгаар бороо, цас орж, цасан
шуурга шуурна.
Бусад
хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 26, 27-нд хойноос секундэд 8-13 метр,
зарим үед түр зуур ширүүсч секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд
баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын
температур шөнөдөө +0-5 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан, 29, 30-нд
өдөртөө дулаарч +12+17 градус дулаан
байна.