Боксчин Т. Энхтөр 2 дахь тоглолтдоо ялагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-03 16:54:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Сонирхогчдын боксын ДАШТ энэ сарын 1-14-нд Узбекистаны Ташкент хотод зохиогдож, 107 орны 538 тамирчин өрсөлдөж байгаа юм.


Тэмцээний эхний өдөр буюу тавдугаар сарын 1-нд 60 кг-ын жинд “Кёльн-2022” дэлхийн цом, "Улаанбаатар-2019" залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Энхтөр эхний учраа болох Палестины Анас Слейман Рихабтай рингэнд өрж, 5:0 гэсэн онооны илт давуугаар ялсан.

 

Тэрбээр өнөөдөр шилдэг 32-т үлдэх тоглолтод өөрийн жингийн чансааны тэргүүн боксчин, 2021 Белградын ДАШТ-ий хүрэл медальт Доминиканы де Ла Крузтай нударга зөрүүлж, .0:5 гэсэн шүүгчдийн саналаар ялагдлаа.

 

Ла Круз зүүн талтай, задгай өрөлттэй тамирчин байв. Эхний үе Т.Энхтөр дайрч, хашир туршлагатай Де Ла Круз хамгаалан, сөрөг довтолсоор 10:9 өрсөлдөгч тал тэргүүлжээ. Хоёрдугаар үед ч Доминиканы боксчин баруун хатгаж, зүүн хойноос цохиод зайгаа барьж тоглосоор Де Ла Круз 20:18-ээр тэргүүлэв.


Шийдвэрлэх гуравдугаар үед ч байдал сайжирсангүй, тоглолт үргэлжилсээр манай боксчин хожигдлоо.

 

 

相关新闻