Ичиножёо зодог тайлахаа зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-04 10:19:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол сүмоч Ичиножёо буюу А.Ичинноров нурууны архаг гэмтлийн улмаас зодог тайлж буйгаа өнөөдөр зарлав. “Үлэмж биет” хэмээн нэрлэгддэг Ичиножёо А.Ичинноров гэнэт ийн зодог тайлах болсон нь сүмо сонирхогчдыг гайхширууллаа.


Уг нь Ичиножёо өнгөрсөн хаврын тэмцээнд 14 давж, жюүрёод түрүүлсэн. Ирэх тэмцээнд дээд зиндаанд барилдахаар банцүкэ ахиулаад байсан юм.

Өдгөө 30 настай түүний хувьд хамгийн дээд цол нь сэкивакэ. Нийт 55 башёд барилдахдаа 408 удаа давж, 328 удаа унасан үзүүлэлттэй.


А.Ичинноров дээд зиндаанд 1, жюүрёод 2 удаа түрүүлж, 6 тусгай шагнал хүртснээс гадна өдгөө барилдаж буй сүмочдоос хамгийн их буюу 9 кинбоши шагнал гардсан байна. 


Үнэндээ Ичиножёо А.Ичиноровыг ийнхүү зодог тайлах болсныг зөвхөн нурууны архаг өвчнөөс болоогүй, гэнэт зодог тайлахад хүргэсэн өөр шалтгаан байгаа гэж дүгнэх эх сурвалжууд ч байна. Ер нь өнгөрсөн жилээс ояката багштайгаа тааруу харилцаатай, багшийнхаа эхнэрт гар хүрсэн гэх зэрэг мэдээлэл хэвлэлээр гарч байсан гэдгийг ч зарим эх сурвалж дурджээ.


Ямартай ч энэ жил Ичиножёог хөл хорионы үед дэглэм зөрчсөн хэргээр барилдах эрхийг нь хасаж, шийтгэсэн билээ.


Ичиножёо Японы иргэншил авсан ч оякатагийн лиценз байхгүй тул Сүмо бөхийн холбоонд үлдэхгүй нь тодорхой юм.

相关新闻