Уран гулгагч Е.Туктамышева: Адал явдал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-04 13:39:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооны санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр ОХУ-ын шилдэг уран гулгагчдын шоу үзүүлбэрийг ирэх амралтын өдрүүдэд “Стэп Арэна” буюу "Мөсөн өргөө"-нд зохион байгуулах гэж байна.

Өөрөөр хэлбэл, ОХУ-ын олимп, дэлхийн медальт уран гулгагчид Монголд мөсний үзүүлэх тоглолт хийхэд ердөө хоёрхон хоног үлдээд байна гэсэн үг.

ОХУ-ын алдартай уран гулгагчдын хувьд энэ бол шинэ адал явдал ажээ.


Жишээ нь, Дэлхий, Европын аварга Елизавета Туктамышева “Адал явдал эхэллээ” хэмээн Монгол явж байгаагаа фэнүүддээ бичлэгээр харуулж, “Бид Красноярск явахаар нисэх буудалд хүрээд ирлээ. Яагаад Красноярск гэж үү? Тэндээсээ шууд нислэгээр Улаанбаатар орно. Дахин нэг адал явдал эхэллээ. Маш сайхан цаг агаартай байна. Бүх юм сайхан байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна. 

                                    

ОХУ-ын тамирчид Казахстанд үзүүлсэн “Мөсөн дээрх аваргууд” шоугаа Улаанбаатарт толилуулах бололтой.


Юутай ч "Мөсөн өргөө"-нд монголчуудын мөрөөдлийг бодит болгож, хүслийг биелүүлэх мөсний шоуны ид шидийг үзүүлэх ОХУ-ын уран гулгагчид өнөөдөр Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд газардлаа.  

相关新闻