Үндэсний урлагийн их театрын техник эдийн засгийн судалгааны ажил үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-09 08:03:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын дэд М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан нар Бээжингийн архитектур дизайны хүрээлэнгийн төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын багийнхнийг хүлээн авч уулзлаа.


Тус баг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгуулахаар хоёр улсын төрийн тэргүүн ярилцаж тохирсон Үндэсний урлагийн их театрын барилгын Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүрэгтэй юм.


Уулзалтаар талууд бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой санал солилцож, цаашид хийх уулзалт, хамтран ажиллах зарчим зэргээ тохиролцлоо.




相关新闻