Манай тамирчид Азийн АШТ-нээс мөнгөн цом хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-09-08 12:24:50

Бутан улсын Тимпу хотноо болсон 50 дахь удаагийн бодибилдинг, фитнессийн Азийн АШТ-ээс манай эмэгтэй тамирчид багаараа хоёрдугаар байр эзэллээ.

Энэ сарын 5-8-нд болсон уг тэмцээнд Азийн 28 орны 354 тамирчин 32 ангилалд өрсөлдөв. Манай улсаас 10 тамирчин оролцсоноос дэлхийн аварга Г.Угалзцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт Г.Гансаруул нар алт, А.Ичинноров, Б.Гэрэлцэцэг, Д.Мөнх-Эрдэнэ нар мөнгө, Н.Түвшинбаяр хүрэл медаль тус тус хүртсэн юм.

Ийнхүү манай эмэгтэй тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль авсан амжилтаар багийн дүнгээр дэд байрт шалгарч мөнгөн цом хүртлээ.

Манай баг тамирчид энэ сарын 9-ний өдөр 17:40 цагт эх орондоо бууна.

 

Ж.Болор

相关新闻