ДАРХАН-УУЛ: “Нэр дэвшүүлэх тухай” салбар зөвлөлийн тогтоол гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-15 12:25:50

Дархан /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймгийн салбар зөвлөлөөс төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан иргэдэд “Нэр дэвшүүлэх тухай” салбар зөвлөлийн тогтоол гардууллаа.

“Нэр дэвшүүлэх тухай” буюу төрийн албан хаагч болох тогтоол гардуулах үйл ажиллагааг анх удаа зохион байгуулж байгаа аж.


Төрийн албаны тусгай шалгалтад төрийн байгууллагуудаас зарласан 47 сул орон тоонд 63 иргэн бүртгүүлжээ. Албан тушаалын шаардлага хангасан 48 иргэнээс хууль эрх зүй, дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх, монгол хэл гэсэн дөрвөн төрлийн шалгалт авснаас 37 иргэн тэнцэж, төрийн албан хаагч болох тогтоолоо гардан авлаа.


Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болон шатлан дээшлүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.1, 12.3 дахь заалт, шалгалтын комиссын саналыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс тогтоох нь: Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын мэргэжилтний албан тушаалд Цэрэннадмидын Шинэцэцэгийг томилуулахаар нэр дэвшүүлсүгэй гэжээ.


Тогтоол гардуулахад төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд, хэлтэс, агентлагийн болон сумдын ЗДТГ-ын дарга нар оролцов. Мөн уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан уригдан оролцож албан хаагчдад баяр хүргэн амжилт хүслээ.

相关新闻