ДАРХАН-УУЛ: Өнгөрсөн долоо хоногт зам тээврийн осол бүртгэгдээгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас долоо хоног бүрийн эхний өдөр өнгөрсөн 7 хоногт болсон дуудлага, мэдээлэл, гэмт хэрэг зөрчлийн талаар тоон үзүүлэлтээр хүргэдэг уламжлалтай. Тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт хүн, хуулийн этгээдээс нийт 523 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахад 34 мэдээллээр буюу 6.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нийт хүлээн авсан дуудлага мэдээллийн 31 буюу 5.9 хувийг гэмт хэргийн, 70 буюу 13.4 хувийг зөрчлийн, 422 буюу 80.7 хувийг бусад төрлийн дуудлага мэдээлэл эзэлж байна. Харин өнгөрсөн долоо хоногт замын тээврийн ослын дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй аж.
Гэмт
хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл, өргөдөл, гомдол нийт 34 бүртгэгдсэн нь
өмнөх долоо
хоногийн мөн үеэс 12 буюу 54.5 хувиар нэмэгджээ. Харин зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл, өргөдөл
гомдол алба хаагчдын хяналт шалгалтаар илрүүлсэн нийт 72 зөрчил бүртгэгдсэн нь
зургаа буюу 7.7 хувиар буурчээ.
Нийт
хүлээн авсан дуудлага мэдээллийн 324 буюу 61.9 хувийг согтуугийн дуудлага мэдээлэл эзэлж өмнөх долоо хоногийн мөн үеэс
30 буюу 8.5 хувиар буурсан байна.
Согтуугийн дуудлага мэдээллийн 53.7 хувь нь ахуйн хүрээнээс, 35.2 хувь нь гудамж талбайгаас, 11.1 хувь нь ААНБ-аас иржээ. ААНБ-аас ирүүлсэн дуудлага
мэдээлэл өмнөх 7 хоногийн мөн үеэс 15 буюу 71.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Ахуйн хүрээнээс ирүүлсэн дуудлага мэдээлэл 45 буюу 20.5 хувиар буурсан бол гудамж талбайгаас ирүүлсэн дуудлага мэдээлэл өмнөх долоо хоногийн мөн үетэй ижил түвшинд байна.
Хулгайн гэмт хэрэг тав, залилангийн гэмт хэрэг ес бүртгэгдсэн бол согтуугаар тээврийн
хэрэгсэл жолоодох зөрчил 45, танхайрах зөрчил зургаа тус тус бүртгэгджээ.