Залуу жүдочид өрсөлдөж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-28 10:20:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын жүдо бөхийн тэмцээн Баянхонгор аймгийн спорт хорооны зааланд өчигдөр эхэллээ.


Эхний өдөр хөвгүүдийн 50 кг, 55 кг, 60 кг, 66 кг, охидын 40 кг, 44 кг, 48 кг, 52 кг-ын жингийн барилдаан болж байна.

 

Энэ удаагийн Хүүхдийн спортын наадамд нийслэлийн зургаан дүүрэг, 17 аймгийн 185 жүдоч хоёр өдрийн турш хурд, хүч авхаалж самбаагаа сорих юм.

 

Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Д.Тайван ажиллаж байгаа бол олон улсын шүүгч М.Золжаргал, олон улсын шүүгч Х.Санжсүрэн, улсын шүүгч арав, нийт 15 шүүгч татами дээр өрсөлдөж буй залуу жүдочдыг дэнслэнэ.

 

相关新闻