Д.Анхбаяр Паурлифтингийн Азийн аварга боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хонгконгод болсон Ази, Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах Паурлифтингийн тэмцээнд 27 орны баг тамирчид оролцож өрсөлдсөн байна.
Тэмцээний +120 кг-ын жингийн классик хэвтээ шахалтын төрөлд Монголын тамирчин Д. Анхбаяр 220 кг-ыг шахаж алтан медаль хүртжээ. ОСНААУГ-ын хангамж хариуцсан менежер Д.Анхбаяр нь 2014 онд дэлхийн цомын аварга, 2022 онд паурлифтингийн дэлхийн аварга болж байсан юм.
Тэрбээр өмнө нь, Казахстаны Алмата хотод болсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-д оролцож М1 ангиллын +120 кг-д түрүүлж, дэлхийн аварга болсон амжилттай. Д.Анхбаяр нь удам дамжсан тамирчин бөгөөд Ардын багш, МУГТ Ц.Дамдин агсны хүү юм.