М.Сугар хоёр дахь хүрэл медалийг авчирлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-07-18 15:45:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Улаанбаатар-2023” Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчин М.Сугар не-ваза төрөлд Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа.


Тэрбээр +70 кг-ын жинд ОХУ-ын Дарья Николаева, Колумбийн Лаура Кастильо нарыг ялж хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Канадын тамирчин Райн Пфаффад ялагдсан ч, хүрэл медалийн төлөө Казахстаны Ассел Кабдыгалымоваг 8:2-оор ялснаар өнөөдөр Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирав.

 

Мөсөн өргөөний дэвжээнээс зүүсэн энэ хүрэл медаль нь Монголын жюү жицүгийн анхны дэлхийн болон Азийн аварга М.Сугарын ДАШТ-ий гурав дахь медаль болж байгаа юм.


Тэрбээр энэ удаагийн ДАШТ-д нялх үрийнхээ хамт “барилдсан” тамирчин болсон онцлогтой.

 

相关新闻