Нарийны гүүр үерт автсан тул Баянхонгор-Алтай чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар
сарын 2-ны шөнийн 01.00
цагийн үед орсон борооны улмаас Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн 7-8
болон 13-14
километрийн хооронд уулын ус бууж зам дээгүүр давж үерлээд байна.
Тиймээс өнөөдөр өглөөний 07.30 цагийн
байдлаар улсын чанартай А0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын
зорчих хэсгийн 189 км-т
Нарийн гүүрийн хөдөлгөөнийг хаагаад
байгаа тул Баянхонгор-Алтай чиглэлд зорчихгүй байхыг онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, Нарийн
гүүрийн 2 талын чулуун бэхэлгээ эвдэрч,
хөвөө хучилтын ирмэгт тулж урсснаас болж авто замын зорчих хэсэг нурж эвдрэл
үүссэн байдалтай байна. Уг замд Баянхонгорын чиглэлээс суудлын 30 авто машин, 3 автобус, ачааны авто машин 1, 3 автобусанд
зорчигч 104, жижиг
тэргэнд ойролцоогоор 80 хүн боогдсон байдалтай байна. Үерт боогдсон автомашиныг
татаж гаргаж, иргэдийг аюулгүй газар шилжүүлж байна.
Аймгийн онцгой комисс болон цагдаагийн байгууллагатай бүсийн инженер Д.Отгонбаяр нарын холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байгааг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
Иргэд түр зуур орсон борооны дараа үүссэн үерийн усыг
автомашинтай болон явганаар гатлахгүй байхыг онцгой анхааруулж байна.