УЦУОШГ: Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар орно⚠️
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр энэ сарын 9-13-ныг хүртэлх хугацаанд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа аж.
Тодруулбал, 9-нд баруун аймгуудын нутгийн ихэнх хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, 11-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 19-24, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26, өдөртөө 35-40 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20, өдөртөө 29-34, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 23-28 градус дулаан байх нь. 10-нд нутгийн хойд хэсгээр 11-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.