Сонирхогчийн боксын "Чингис хаан-Улаанбаатар цом" олон улсын тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТСонирхогчийн боксын "Чингис хаан-Улаанбаатар цом" олон улсын тэмцээн аравдугаар сарын 17-23-нд болох гэж байна.
1970-аад оноос анх гараагаа эхэлсэн энэхүү тэмцээн нь 2000 оноос хойш 16 жил завсарласан бөгөөд энэ жилээс эргэн сэргээж буй нь энэ юм. Одоогийн байдлаар энэхүү тэмцээнд манай хоёр хөошөөс гадна боксын өндөр хөгжилтэй Казахстан, Узбекстан зэрэг орны боксчид оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгчээ.
Н.Туяа