Дугуйчин С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Ханжөү
2022” Азийн XIX наадмын хуваарийн дагуу
өнөөдөр засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гарааны уралдаан боллоо.
Манай улсаас С.Жамбалжамц, Э.Билгүүнжаргал, Б.Тэгшбаяр, Б.Марал-Эрдэнэ нар уралдсан юм.
Тэмцээний
эцсийн дүн гарахад Монголын шигшээ багийн тамирчин С.Жамбалжамц хүрэл медаль
хүртлээ.
Тэрбээр 4:31.11 секундийн амжилтаар замаа дуусгажээ.