Жюү жицүгийн 6 тамирчин дэвжээнд өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Ханжөү 2022” Азийн XIX Наадмын жюү жицүгийн төрөл өчигдөр эхэлсэн.
Тэмцээний анхны өдөр Монголын 4 тамирчин барилдсан бөгөөд эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Ч.Түвдэнтарваа, 48 кг-ын жинд Т.Уянга нар шагналт 5 дугаар байранд шалгарсан юм.
Өнөөдөр дэвжээнд эрэгтэйчүүдийн 77 кг-ын жинд М.Даваадорж, Б.Батбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-д Г.Монголжин, Э.Энхжиндарь, 57 кг-ын жинд Ц.Удвал, Э.Шүрэнцэцэг нар өрсөлдөх юм.