“Мөнх тэнгэрийн бичиг-2023” үзэсгэлэнд бүтээл хүлээн авч эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-10-09 15:14:59

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан “Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг хүлээн авч эхэллээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэн монгол бичиг соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын шинэлэг санаа, санаачилга, авьяас чадварыг нийтэд таниулах, дэмжих зорилготой.


Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, хамтран зохион байгуулагчаар Соёлын яам, БШУЯ, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Нийслэлийн Соёл, урлагийн газар, МҮОНРТ, Боловсролын ерөнхий газар, Чингис хаан Үндэсний музей, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Олон Улсын Монгол уран бичлэгийн холбоо, МУЭ, Бичиг соёл төв ажиллаж байна.

Уралдаанд уран бүтээлчид, Ерөнхий боловсролын сургуулийн багш нар, оюутнууд, 8-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой.

Бүтээлийг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн khuukhdiinurlan@gmail.com цахим хаягаар 2023 оны 11 дүгээр сарын 1-нийг хүртэл хүлээн авна.



相关新闻