Гимнастикчид хамтарсан бэлтгэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын спортын гимнастикийн тамирчид Азербайжан Улсын Баку хотод хоёр сарын хугацаанд хамтарсан бэлтгэл хийхээр хөдөллөө.
Багийн
бүрэлдэхүүнд дасгалжуулагч А.Энхтулга, Б.Мөнхсайхан нарын удирдлага дор насанд
хүрэгчдийн 4, өсвөр үеийн 12 тамирчин бэлтгэлд хамрагдахаар болжээ.